Categories
гадаад мэдээ

Умард солонгосчууд нарны баяраа тэмдэглэж байна

Өнөөдөр Хойд Солонгос улсын үндэслэгч, Ким Ир Сений мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна. Ким Ир Сен нь тус улсын өнөөгийн удирдагч Ким Чен Уны өвөг эцэг бөгөөд тэрээр 1912 оны 4-р сарын 15-ны өдөр мэндэлжээ. Өдгөө түүний мэндэлсэн өдрийг “Нарны баяр” хэмээн жил бүр тэмдэглэх болжээ. Ким Ир Сен 1994 онд 82 насандаа таалал төгссөн юм. Тэрээр 1948 онд Хойд Солонгос улсыг байгуулсан цагаас хойш насан эцэслэтлээ тус улсыг удирдаж байв. Хойд Солонгосын удирдагчид “АНУ-ын хүч түрэмгийлсэн, болчимгүй үйлдэлд зохих хариуг нь өгөх болно” гэж мэдэгдээд байгаа. Мөн тус улсын удирдагч Ким Чен Ун шинэ жилийн илгээлтдээ “Бид тив алгасах хүчин чадалтай алсын зайн баллистик пуужингийн туршилт хийхэд тун дөхөж очсон” гэж мэдэгдсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *