Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ) мэдээлэв.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 42.1 хувь буюу 3.8 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 12.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны эхний таван сарын байдалтай харьцуулахад 42 хувь буюу 3.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Харин зарлага 10 их наядыг давж, өмнөх оны мөн үеэсээ бараг 3 их наяд төгрөгөөр ихэссэн байна.