Улсын хэмжээнд 2024 оны эхний улиралд 14 147 эх амаржиж, 14 244 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 2 202 буюу 13.5 хувиар, төрсөн хүүхэд 2 208 буюу 13.4 хувиар тус тус буурчээ.
1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.5-аар буурч, нас баралт өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна.
1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Орхон, Ховд, Увс, Дархан-Уул аймагт улсын дунджаас 0.2-1.1-ээр илүү бусад аймагт 0.2-2.3-аар бага байна. Тухайлбал, 1000 хүнд ногдох төрөлт Булган аймагт 1.9 буюу хамгийн бага байна. Энэ нь улсын дунджаас 2.3-аар бага байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.