Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 8610 хүн хэвтэн эмчлүүлж байна DNN.mn

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

 Томуугийн халдвар идэвхжиж байгаа тул өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт 1255, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, УХТЭ, ТТАХНЭ, ХӨСҮТ, ЦТЭ 2126 хүн хэвтэн эмчлүүлж байна. Харин улсын хэмжээнд 8610 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган “Дүүргийн хүүхдийн эрүүл мэндийн кабенитууд ажлын өдөр 17:00-21:00, бямба гарагт 12:00-18:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 20:00, ням гарагт 10:15 цаг хүртэл ажиллаж байна. Өвчлөл нэмэгдэж байгаа тул иргэд хүүхдээ эмнэлгийн хүлээн авахаар үйлчлүүлэх, утсаар 103 дугаарт дуудлага өгөхөөс илүүтэйгээр өрхийн эрүүл мэндийн төвд хандаж ерөнхий ангилалт хийлгэхийг уриалж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *