Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоолоо DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляцын түвшинтэй уялдуулан өөрчлөн тогтоож байхаар заасан.
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын тодорхойлсноор “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” нь цалин хөлсний хуваарилалтын хамгийн доод хэсэгт байгаа ажилчдыг хамгаалах зорилгоор тогтоосон цалингийн бүтцийн суурь давхаргын хамгийн бага хэмжээ юм. Монгол Улсын “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль’’-д “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажиллагчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаар юм гэж тодорхойлсон байдаг.

20 replies on “Улсын хэмжээнд 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоолоо DNN.mn”

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн бага цалин авдаг байгуулагын аж ахуйн албны хүмүүс байдаг шүү нэмхээр болвол олигтойхон нэмээч

Арай л бага байнаа.энэ их үнийн хөөрөгдөлд орсон нийгэмд яг нэг ямарч тусламж дэмжлэг авдаггүй(тэтгэвэр тэтгэмж асаргаа.халамж авдаггүй)тэгсэн хэрнээ ид хийж бүтээх настай ийм хүмүүс л маш ихээр хохирох юм.ажил хийе гэхээр өдрийн цалин хөдөө орон нутагт 20.30н мянга.дээр нь нас хүйс өндөр нам .өргөн зузаан харна.тэгээд 13с 15н ажиллаж хичээл зүтгэлтэй бол нөгөө 20.30г бүтэн авна жижигхэн өө гарвал хасуулна.аа тэгээд нийгэмийн даатгал төлүүлвэл тэгээл дуус2 ийм л маягаар ажиллаал биегүй өвчний үүр болсон.өрнөөс өрний хооронд л амьдарч ядаж явах юм даа.

Kkkk mongold dudjaar 1500000. 2000000 awdag geed bsan bishvv ymar atsynh n ugdg tsalin be manai gishvvdiin batalsan huil bish bhaaa hudlaa hvnii tolgoi ergvvleel kkkk

Ямар ч өөрчлөлт шинэчлэл алга бна доо мулгуунуудаа иргэдээ доромжилж ханахгүймаа сданууд

Хууль шинэчилж батлаад байгаа хүмүүс өөрсдөө цалингийн доод хэмжээ 660.000 төг.р амьдраад үзээрэй тэтгээд татвар даатгалаа нэмчихсэн тэгэхээр гар дээр хэдийг авах вэ

Жижиг а.а нэгжүүд хаалгаа барин даа. ТЭГЭЭД АЖИЛГҮЙ ХҮНИЙ ТОО НЭМЭГДЭНЭ.

Бүх юм нь хэд дахин нэмэгдчихээд байхад дээрээс нь татвар нэмэгдээд энэ одоо боолчлолын үе үү арай ч дээ өөрсдөө бол таваг хоол ганц шил архиныхана мөнгө биз дээ

Hodolmoriin holsnii dood hejeegeer togtooson how Tencent tetgeweree nemeechee hulgaichuudaa

Одоо энэ доод хэмжээ гэдэг хаана ч байхгүй юмаа болимоор юмөө
Цагийн цалингийн системд ормоор юмөө…пизда

Хөдөлмөрийн доод хэмжээ арай бага байна аа арай шүү өнөөгийн нийгэм ямар билээ дээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, инфляцтай уялдуулан жил бүр ахмадын тэтгэврийг нэмэх хэрэгтэй.

Өдөр өдрөөр барааны үнэ нэмэгдээд байна доромжилж байгаа юм шиг нэмдэг байна ш дээ

Хэдэн төгрөгөөс хэд нэмэгдээд байган бэ!!!!! Энэ цалинг чинь үйлчилгээний ажилтангууд л авна биздээ бүр арай2says:

Нэмсэнд Баярлалаа. Гэхдээ хүнс, барааны үнийг нэмүүлэхгүй, хатуу арга хэмжээ аваарай. Энэ хүнсний дэлгүүрүүд, сүлжээ дэлгүүрүүд, наймаачид бүр хэтэрлээ. Худлаа цаанаасаа ингэж ирсэн гэж ам таглацгаагаад, Юмны үнийг байнга бага багаар өөрсдөө дур мэдэн нэмэх юм. Үнийн хязгаарыг тогтоож, дураараа нэмдэг хүмүүсийг шууд торгоод, нэмүүлдэггүй байдлаар шийдэл гаргамаар байнаа. Хүн нээх тоохооргүй багаар нэмсээр байгаад тэр нь их болчих юм. Арай л даварчихсан, цалин нэмсэн сургаар энэ наймаачид худалдаачид арай байнаа. Тэд нараас болж мөнгө нэмэгдсэн ч өөрчлөлт алга.

Нэмлээ гээд өргөн хэрэглээнийхээ барааны үнийг барихгүй болохоор нэмэргүй дээ. Үнээ тогтвортой болгох талаар ямар ч ажил хийхгүй болохоор тэтгэвэр нэмээд ямар ч ашиггүй ээ …….

Өргөн хэрэглээний бараагаа буруулаж чадгүй байж.нэмэх зүйлдээ ямар хурдан нэмэж бна. Судалгаа шинжэлгээ хийж байж нэмэр юм.Арчаагүй төр заsays:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *