Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаас улсын хэмжээнд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа. Ингэснээр сүйдэж, эко байдал нь алдагдах эрсдэлтэй газруудаа хамгаалах боломж бүрдэж буй аж.
Өргөтгөл:
- Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,
- Нөмрөгийн дархан цаазат газрын өргөтгөл,
- Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,
- Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл,
- Дарьгангын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,
- Булган гол,
- Их онгогын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,
- Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөл,
- Байгалийн цогцолборт газрын ангиллаар
- Тэсийн гол
- Булнайн нуруу
Байгалийн нөөц газрын ангиллаар
- Хөх нуур
- Ташгайн таван нуур
- Жаран тогооны тал
- Мэнэнгийн цагаан хоолой
- Халхын таван уул
- Баяндун уул
- Гүн гашууны хоолой
- Сутай хайрхан уул
- Зотол хаан уул
- Дулаан хайрхан уул
- Улз голын эх газар
Дурсгалт газрын ангиллаар
Дорноговь аймгийн Цагаан дэлийн агуйг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ.
Дээрх 22 газар нь есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа юм. Эдгээр газрыг Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 3.2 сая га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 2.1 хувиар нэмэгдэх аж.