Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь түүхэн боломж

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийж, хуралдаан 59 гишүүнийг ирцтэйгээр эхлэв. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжилнэ гэсний дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан юм.

УИХ-ын ээлжит бус чуулганы нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Ардчилсан Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэж, бахархам амжилт ололтыг авчирсан гэдгийг онцлоод Үндсэн хуулийг сайжруулах гэдэг дээр маргах хүн байхгүй. Энэ цаг бол түүхэн боломж гэж байлаа.

Мөн тэрбээр, эмх замбараагүй өнөөгийн нийгмийг цэгцлэх цаг хэрэгтэй гэдэгтэй хүн болгон санал нийлж байна. Цэгцэлж чадвал, цэгцрэх хөдөлгөөн хөгжил дэвшилд хүргэнэ. Үүний төлөө бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлыг эхлүүлж, гурван парламент дамжиж, 10 жил хэлэлцэж, мэтгэлцэж энэхүү төслийг боловсруулсан. Бидэнд буцах зам байхгүй. Хэрвээ зорьсноосоо буцвал, түүхэн боломжийг алдвал эс үйлдлийнхээ төлөө бид түүхийн өмнө хариуцлага хүлээх болно гэдгийг гишүүддээ онцгойлон анхааруулж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *