Өнөөдөр улс улсын шилдэг тамирчдад Монгол Улсынхаа Олимпийн энгэрийн тэмдгийг бэлэглэжээ.
Энэхүү энгэрийн тэмдэгтэд тухайн улс орны онцлог шингэсэн бөгөөд Парис-2024 зуны Олимпод зориулж урласан юм.
Мөн Парис хотод байрлах “Mongolia House”-аар зочилж байгаа тамирчид, спорт сонирхогчид, бусад төлөөллүүдэд талархсанаа илэрхийлж, Монгол улсад аялахаар ирэхэд нь халуун дотноор хүлээж авах болно гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээлжээ.