Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:
.2021 оны 10 сарын 18-ны 20 цагаас 10 сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Улз, Халх гол орчмоор 10-15 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 5-7 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.