Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 2694, орон нутагт 163 иргэн тусгаарлагдаж байна

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ОБЕГын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр оролцож, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш манай улс 100 удаагийн тусгай үүргийн нислэг хийж, гадаад улсаас иргэдээ авчирчээ.

Дээрх нислэгүүдээр 80 гаруй улс орноос 19,754 иргэн ирсэн бол газраар буюу хилийн боомтуудаар 6,581 иргэнээ нэвтрүүллээ. Ингээд нийтдээ 26,335 иргэн эх орондоо ирсэн байна.

Судалгаагаар тусгай үүргийн нислэгээр татан авсан 19,754 иргэнээс:

  • Бага насны хүүхэдтэй 3,333,
  • Эрүүл мэндийн шалтгаантай 1,996,
  • Өндөр настан 1,577,
  • Жирэмсэн 677 эмэгтэй,
  • Хөгжлийн бэрхшээлтэй 349,
  • Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон 427,
  • Гадаад орон саатуулагдсан ямар нэг шалтгаантай 87,
  • Санхүүгийн хүндрэл болон хүндэтгэх бусад шалтгаантай 11,351 иргэн байна.

Нийт татан авалтын 57.4 хувийг санхүүгийн хүндрэлийн шалтгаантай иргэд эзэлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2,857 иргэн тусгаарлан ажиглах байруудад хянагдаж байна. Улаанбаатар хотод 2,694 иргэн тусгаарлагдаж байгаа бол орон нутагт 163 иргэн байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *