Categories
мэдээ улс-төр

Улаанбаатарын гэрэлтүүлэгтэй танилцав

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар Хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар наадмын өмнөх шөнө Улаанбаатар хотын гудамж зам талбайн гэрэлтүүлэгтэй танилцлаа.

Энэ үеэр хотын удирдлагууд гудамж зам талбайн гэрэлтүүлгийг хяналт удирдлагын автоматжуулсан “Тулга” системд хэрхэн холбогдсонтой танилцсан юм. Тус системд бүрэн холбогдсон 4 дүүргийн гэрэлтүүлгийг гар утсаар удирдаж асалтыг шалгасны дараа Хотын дарга Э.Бат-Үүл ““Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй томоохон ажлуудын нэг нь энэ болсон. Цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг нэгдсэн удирдлагад бүрэн хамруулах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв нь хотын гэрэлтүүлгийг “Тулга” системийн тусламжтайгаар 24 цагийн турш хянах боломжтой. Энэхүү систем нь гудамж зам талбайн гадна гэрэлтүүлгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг нэгдсэн хяналт удирдлагаар хянаж, гэрэлтүүлгийн асалтыг нэг сард 200-400 хүртэлх минутаар хэмнэн, эрчим хүчний хулгайг таслан зогсоох боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *