Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсчээ DNN.mn

Энэ оны зургаадугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсөж, өмнөх сараас өөрчлөлтгүй байгааг Үндэсний Статистикийн Хорооноос/ҮСХ/ мэдээллээ.

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ дөрвөн сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөгийн үнэтэй байна.

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.88 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.50 сая төгрөгт хүрчээ.

One reply on “Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсчээ DNN.mn”

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ НЬ
ОРОН СУУЦНЫ ҮНИЙГ ХӨӨРӨГДӨЖ, ХЭДХЭН БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ БАЯЖУУЛЖ, ИРГЭДИЙГ МӨЛЖИХ ХЭРЭГСЭЛ БОЛЖ БАЙНА .
ИЙМД ЗАЛУУЧУУД, ОРЛОГО БАГАТАЙ ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДАА ОРОН СУУЦТАЙ БОЛГОХЫН ТУЛД 1м2 нь 3,0 САЯААС ДООШ ҮНЭТЭЙ ОРОН СУУЦАНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *