2024 оны улсын төсвийн тухай хуульд “Чойр-Мандалговь -Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Арвайхээр-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатны ажил” болон “Арвайхээр-Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх хоёр түвшний уулзвар 6.12 км”-ын ажил тусгагдсан байна.
Тус ажил нь А0301 Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын Улаанбаатар талаасаа 410-412 дахь километрт 2.6 км давхцаж байгаа аж.
Төслийн зам барилгын ажлаас шалтгаалж тус хэсэгт түр замаар зорчуулах тул иргэд, тээвэрчдийг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.