Categories
гадаад мэдээ

Үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцоо танилцуулав DNN.mn

АНУ-ын Агаарын цэргийн хүчин хамгийн сүүлийн VI үеийн үл үзэгдэх “B-21” буюу “Raider-Дайчин” гэх цөмийн бөмбөг тээх чадвартай байлдааны онгоцоо танилцууллаа. Энэ нь хүйтэн дайны үеэс тус улсад ашиглагдаж байсан В-1, В-2 онгоцуудыг аажмаар орлох юм. Уг онгоцны танилцуулга Калифорни дахь “Northrop Grumman” үйлдвэрт болсон байна. “В-21” нь сүүлийн 30 жилд АНУ-д шинээр үйлдвэрлэсэн анхны бөмбөгдөгч онгоц юм. Түүний өртөг бараг 700 сая ам.доллар бөгөөд цөмийн болон ердийн бөмбөгний алийг нь ч тээвэрлэх чадвартай аж. Бөмбөгдөгч онгоцны бусад хүчин чадал, онцлогийг хараахан зарлаагүй байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэхдээ, “В-21”-ийн танилцуулга нь АНУ-ын технологи, инновацийн байнгын давуу талыг гэрчилж байна.

Бөмбөгдөгч онгоцыг бүтээсэн нь манай улсын янз бүрийн салбар дахь хагас зуун жилийн судалгаа, ололт амжилтын үр дүн гэж онцлон мэдэгдсэн байна. Шинэ бөмбөгдөгч онгоцыг бүтээхэд дэвшилтэт технологи, шинэ материалыг ашигласан гэж үйлдвэрлэгчид тэмдэглэж байгаа бөгөөд түүний талаарх мэдээлэл нууц хэвээр байгааг онцлон дурдсан бөгөөд “B-12” нь шинэ үеийн үл үзэгдэх технологиор тоноглогдсон гэж мэдээлсэн байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд “Хамгийн дэвшилтэт агаарын довтолгооноос хамгаалах систем ч B-21-ийг тэнгэрт илрүүлж чадахгүй. Уг онгоц одоогоор зохион бүтээгдээгүй байгаа зэвсгийг авч явах боломжтой аж. Америкийн инженерүүд үүнийг “архитектурын нээлттэй систем” гэж нэрлэдэг юм байна.

АНУ-ын Агаарын цэргийн хүчнийхэн “B-12” нь нисгэгчгүй байлдааны үүрэг гүйцэтгэх боломжтой гэж мэдэгдсэн ч нисгэгчгүй нислэгийн талаар хараахан төлөвлөөгүй байна гэжээ. “В-21”-ийн анхны нислэгийг 2023 онд хийх төлөвтэй байна. Одоогоор зургаан онгоц үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд АНУ-ын Агаарын цэргийн хүчин дор хаяж 100 ширхэгийг худалдаж авахаар төлөвлөж байгаа аж.

Өмнөд Солонгос V үерүү дөхсөн онгоцтой бол Орос, Хятад IV үеийн байлдааны онгоцнуудтай юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *