Categories
мэдээ нийгэм

ҮХЦ-ээс ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид сануулга хүргүүлэв

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид Үндсэн хуулиа дээдлэх тухай сануулга хүргүүлсэн байна. Тэрээр Н.Лүндоржид явуулсан албан бичигтээ “Монгол улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны нэгдүгээр сарын 30-нд 01 тоот тогтоол гаргаж Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосон билээ. Энэхүү тогтоолыг үндсэн эхээр нь танайд явуулсан болно. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Та болон танай ажилтнууд телевиз, радио, хэвлэлд удаа дараа ярилцлага өгөх, цахим сүлжээгээр тараах, хэвлэлийн бага хурал хийх түүгээр үл барам шүүгчдээр хэлэлцүүлэг хийх зэргээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буруу гарсан мэт, түүнийг биелүүлэхэд бэрхшээл их байгааг тоочсон мэдээлэл цацсаар байгааг бид анхааралтай ажигласаар байна. Танд үндсэн хуулийн эрх ашгийн үүднээс урьчилан сануулж байгааг үүгээр уламжилж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *