Categories
нийгэм цаг-үе

ҮЙЛ ЯВДАЛ: ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ БОЛОХ ВЭ DNN.mn

Манай сонин “Энэ долоо хоногт юу болох вэ” буланг шинээр нээсэн билээ. Энэ долоо хоногт зохион байгуулагдах улс төр, эдийн засаг, боловсрол, спорт, урлагийн үйл явдлуудын талаар тоймлон хүргэе.


Улс төр

• Даваа гаригт: УИХ дахь намын бүлгүүд 10 цагаас хуралдана.

• Нийгмийн бодлогын байнгын болон Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно. Хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг хуралдана. Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас 2022.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газраас 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдана.

• Мягмар гаригт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.

• Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

• Лхагва гаригт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана. Төсвийн байнгын хороо хуралдана.

• Пүрэв гаригт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. УИХ-ын чуулгантай. Чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийнэ.

• Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023.04.05-ны, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

• Баасан гаригт: УИХ-ын чуулгантай. Чуулганаар Ерөнхий сайдын мэдээлэлийг сонсоно. Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар мэдээллийг сонсоно.

Шүүх хурал

• Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр 40 дэх өдрөө үргэлжилнэ. Шүүх хурлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байгаа юм.

Лекц, форум

• Шинжлэх ухааны академийн “Эрдэмтдийн үг-56” шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал лекцийг ҮБХИС-ийн зөвлөх профессор, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн гэрээт судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор А.Хүү-Ухна энэ сарын 14-нд 15:00 цагт ШУА-ийн төв байрны Их чуулганы танхимд тавина.

Уран бүтээлийн үзэсгэлэн

• Монголын урчуудын эвлэлийн гишүүн Б.Энхчулууны “Өтний нүх” анхны бие даасан үзэсгэлэн өнөөдрөөс энэ сарын 18-ны өдөр хүртэл Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд дэлгэгдэнэ.

• Индианагийн их сургуулийн дэд профессор, гэрэл зураг, видео, уран баримлын хэлбэрийг ашиглан орчин үеийн урлагийн чиглэлээр бүтээлээ туурвидаг уран бүтээлч Стефан Петранекийн “Цаг хугацаа, орон зайгаар антропосоний эрин үед холбогдох нь” үзэсгэлэн өнөөдрөөс энэ сарын 18-н хүртэл Монголын уран зургийн галерейд дэлгэгдэнэ.

Жүжиг

• Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Улсын Драмын эрдмийн театрт маргааш 19:00, энэ сарын 14-ний өдөр 19:00 цагт тус тус тоглогдоно.

• “Орфей” театрын “Шөнө дундын бүжиг” драмын жүжиг Улаанбаатар зочид буудлын их танхимд өнөөдрөөс энэ сарын 14-ний өдөр хүртэл 20:00 цагт тоглогдоно.

Балет

•Дэлхийн сонгодог А.Аданы “Жизель” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 17, 18-ны өдрүүдэд 17:00 цагт тоглогдоно.

Загварын шоу

• “Minerva Goddis” хувцасны монгол брэндийн анхны бие даасан загварын шоу энэ сарын 17-нд Улаанбаатар зочид буудлын их танхимд 20:00 цагт зохион байгуулагдана.

Тоглолт

• “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт “Ган зам палас”-т өнөөдрөөс энэ сарын 18-ны өдрүүдэд 18:00 цагт тус тус тоглогдоно.

• Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Н.Туяагийн “Grazie a voi” бие даасан сонгодог попера тоглолт энэ сарын 14-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 19:00 цагт болно.

• “Hun Totem” үндэсний урлагийн тоглолт “Хүн театр”-т энэ сарын 11-18-нд 15:00 цагт тус тус тоглогдоно.

• Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн “Bets Overture” концерт энэ сарын 15-нд 19:00 цагт тоглогдоно.

• Монгол Улсын консерваторийн оркестр, ардын урлагийн уран бүтээлчид, амьд хөгжмийн хамтлаг, продюсер, DJ нар, хөгжим бүтээгчдийн бүрэлдэхүүнтэй ногоон зүлэг дээрх задгай хөгжмийн наадам “Sky Resort” цанын баазад энэ сарын 17-нд 14:00 цагаас зохион байгуулагдана.

• Увс аймгийн үйлдвэр эрхлэгчид, UBC brand-ийн үзэсгэлэн худалдаа болон “Ойрад” театрын Икэлийн чуулга болон нийт уран бүтээлчдийн “Ойрад Икэлийн эгшиглэн” тоглолт энэ сарын 17-нд Улаанбаатар Паласт 18:00 цагт болно.

Нийгэм

• “UB LIFE” сайт болон “Fat Cat Jazz Club Ulaanbaatar” хамтран зохион байгуулдаг ээлжит “Poetry Night” эвент энэ удаа зуныг угтан “Зуны борооны тунгалаг ширхэгт” нэрээр зарлагдаж өнөөдөр “Fat Cat Jazz Club Ulaanbaatar”-т 19:00 цагт болно.

• Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий цуврал арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Санхүү, тогтвортой байдлын институт (IFS), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) болон бусад түнш дэмжигч байгууллагуудтай хамтран энэ сарын 13-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

• “Ибиза” мюзик фестиваль Монгол шигтгээнд энэ сарын 16-нд 18:00 цагт зохион байгуулагдана.

• Интермед эмнэлэг, Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамтарсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар илрүүлэх тандалт” семинар энэ сарын 17-нд Интермед эмнэлэгт 17:00 цагт болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ҮЙЛ ЯВДАЛ: “Энэ долоо хоногт юу болох вэ” DNN.mn

Манай сонин “Энэ долоо хоногт юу болох вэ” буланг шинээр нээсэн билээ. Энэ долоо хоногт зохион байгуулагдах улс төр, боловсрол, спорт, нийгэм, урлагийн тоглолтуудын талаар тоймлон хүргэе.

Улстөр

• УИХ 126 гишүүнтэй байх саналыг дэмжиж, Үндсэн хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ. УИХ-ын гишүүд энэ долоо хоногт тойрогтоо ажиллаж, иргэдэд ҮХНӨ-ийн төслийг танилцуулна.

Шүүххурал

• Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр 26 дэх өдрөө үргэлжилнэ. Шүүх хурлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байгаа юм.

Уранбүтээлийнүзэсгэлэн

• Монгол Улсын гавьяат зураач Д.Батбилэг болон уран бүтээлч Б.Эрдэнэбаяр нарын “Be ready” Марсын арт – Үзэсгэлэн Монгол Арт Галерейд тавдугаар сарын 22-24-ний хооронд дэлгэгдэж байна.

• “ART WEEK 2023 Ulaan­baatar” орчин үеийн дүрслэх урлагийн үзэсгэлэн тавдугаар сарын 24-31-нд 10:00-20:00 цаг хүртэл Хан-Уул дүүргийн Номин Юнайтед барилгын урд, ХХААХҮЯ-ны Судалгаа шинжилгээний төвийн зааланд зохион байгуулагдана.

• Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам найм дахь удаагаа тавдугаар 23-30-нд 15:00 цагт Red Ger Gallery-д зохион байгуулагдана.

Жүжиг

• Ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Улсын драмын эрдмийн театрт тавдугаар сарын 23-26-нд 19:00, 27-нд 15:00, 19:00, 28-нд 15:00, 16:00 цагуудад тус тус тоглогдоно.

• “Про театр”-ын бүтээл “Magic Box” хүүхдийн шоу тоглолт РЦНК “Про театр”-т тавдугаар сарын 27-нд 13:00, 15:00 цагт, 28-нд 13:00, 15:00 цагт тус тус тоглогдоно.

• “Dream day” хүүхдийн театраас Дэлхийн нэрт хүүхдийн киноны найруулагч, продюсер Жон Эдвард Маскерын шилдэг бүтээлүүдийн нэг “Мэлхий гүнж” хүүхэлдэйн кино, эх зохиолоос нь сэдэвчилсэн “Мэлхий гүнж” хүүхдийн жүжиг тавдугаар сарын 27-нд 11:00, 13:00, 15:00 цагт, 28-нд 11:00, 15:00 цагт тус тус зохион байгуулагдана.

Дуурь

• Ж.Бизегийн “Кармен” дуурь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тавдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 17:00 цагт тус тус тоглогдоно.

Тоглолт

• “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт “Ган зам палас”-т тавдугаар сарын 22-28-ны өдрүүдэд 18:00 цагт тус тус тоглогдоно.

• “Hun Totem” үндэсний урлагийн тоглолт “Хүн театр”-т тавдугаар сарын 25-нд 14:00, 27-нд 11:30 цагт тоглогдоно.

• “Их хотын баяр Lite show 2023” тоглолт тавдугаар сарын 25-нд 18:00 цагт UG Arena-д зохион байгуулагдана.

• Seryoja VIP тоглолт Z’Terra, Zaisan Hill Complex-т тавдугаар сарын 26-нд 19:00 цагт болно.

• Монголын цөөн Hardrock хамтлагуудын нэг болох 12 жилийн түүхтэй “ReCon” хамтлагийн анхны бие даасан “Rock­star” амьд тоглолт Улаанбаатар зочид буудлын Их танхимд тавдугаар сарын 26-нд 17:00 цагт болно.

• “The Last of Өөжгий” амьд тоглолт тавдугаар сарын 26, 27-нд 19:00 цагт Ulaanbaatar Palace-т тоглогдоно.

• Б.Маралжингоо, Э.Агиймаа, Ц.Хулан дуучдын хамтарсан “Woman” амьд тоглолт тавдугаар сарын 27-нд The Corporate hotel anf Convention center-т 19:00 цагт болно.

Нийгэм

• “Харилцаагаар амжилттай борлуулах нь” ахисан түвшний борлуулалтын хөтөлбөр тавдугаар сарын 24, 27-нд 9:00-18:00 цагийн хооронд тус тус зохион байгуулагдана.

• UBfresstyle Season2 Hip-Hop Concert тавдугаар сарын 27-нд 18:00 цагт Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдана.

• Монголын шилдэг ажил олгогчдын Good workplace awards 2023 арга хэмжээ MPM event hall-д тавдугаар сарын 26-нд 9:00 цагт болно.

• “Bon o Bon” брэнд салютын шоу, хамтлаг дуучдын тоглолттой “Хайрын баяр” арга хэмжээг тавдугаар сарын 26-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 21:00 цагт зохион байгуулна.

• Sound Meditation Mongo­lia нь урлагаар анагаах буюу хөгжмөөр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой ая хөгөөр анагаах буюу хүний бие, сэтгэл, бодлыг тайвшруулах хөгжимт бясалгалыг үзэгчдэд өөр орон зайд очсон мэт мэдрэмж төрүүлэх 360медиа арт бүтээлтэй хослуулсан “Бүх Хүртэхүйд” арга хэмжээг тавдугаар сарын 27-нд 14:30 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн White Rock center-т зохион байгуулна.

• Ulaanbaatar fine art studio-с “Dome 360media art show”-г Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн White Rock center-т тавдугаар сарын 27-нд 21:00:03:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

• “BU Airshow” тавдугаар сарын 26, 27-нд 11:00-00:15 цаг хүртэл Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд зохион байгуулагдана.

Спорт

• Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 27-нд 12:00 цагаас Монгол Улсын гавьяат тамирчин, улсын өсөх идэр начин А.Баатархүүгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан зохион байгуулагдана.

• Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 28-нд 12:00 цагаас Монголын Залуучуудын холбооны ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

• Сагсан бөмбөгийн зуны лигийн тойргийн тоглолтууд даваа, лхагва, баасан гаригуудад Gan sport center зааланд 17:00, 19:00, 21:00 цагаас тус тус зохион байгуулагдана.

• Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн Ховд аймгийн Ховд хотод үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *