Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.10.18/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Чуулганы эхэнд хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулж, байнгын хорооны дүгнэлтийг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Зарим хэрэг дээр өршөөл үзүүлэхгүй байх, магадлангаар оруулахгүй байх заалтуудыг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах ялын бодлоготой холбоотойгоор хуулийн байгууллагын ажилтнууд гэмт хэргийн нууцыг задруулахад хариуцлагыг нь нэмэгдүүлэх нь зөв гэж бодож байна. Гэхдээ баримт мэдээллийг задруулсан гэдэг дээр ямар нэг хэрэгт холбогдоход мөрдөн шалгах ажиллагааны нууц учраас хамаагүй юм ярьж болохгүй байсан. Нууцлалтай холбоотой асуудлаа ялгаж, тодруулах хэрэгтэй байна.  Нууцалбал зохих баримт мэдээлэл гэдгийг тодорхой болгохгүй бол бүх зүйл нууц болох гээд байна. Төсвийн хөрөнгөөр барьж байгаа бүтээн байгуулалт, автосны тендер ч гэсэн нууц болоод байна. Тиймээс юуг нууц гэх вэ, юуг нууцад оруулахгүй гэдгээ нэг тодорхой болгох хэрэгтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *