Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх товтой байна. Тус багцад: Ерөнхий хууль, Тэтгэврийн хууль, Тэтгэмжийн хууль, Хувийн тэтгэврийн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга багтаж буй.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа манай сайтад өгсөн ярилцлагадаа “Нийгмийн даатгалын хууль анх 1995 онд батлагдаж байсан. Түүнээс хойш 30-аад нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Цаг тухай бүртээ бага зэрэг засвар хийсээр өдий хүрсэн. Одоо бол нийгмийн хандлага, үүссэн байгаа хүлээлт бол тэтгэврийн тогтолцоог шинэчлэх шаардлага үүссэн” гэж байв.
Нийгмийн даатгалын багц хуулиас онцлох заалтуудын нэрлэвэл:
- Тэтгэврийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлэх
- Хуваарилалтын буюу өнөөгийн тогтолцооноос хагас хуримтлалтай дараа нь бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжинэ. НДС-гийн дэргэд Мэргэжлийн хороодыг ажиллуулах
- Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэх
- Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмжийг нэмэх
- Үйлдвэрлэлийн осолд орсон бол ажилтныг тэр хугацаанд НДШ-ээс чөлөөлөх
- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд зааснаар иргэд нэмэлт даатгалд даатгуулах, хуримтлал үүсгэх, цаашлаад хөрөнгө оруулалт хийх. Иргэд нэмэлтээр цуглуулсан тэтгэврээ өвлүүлэх.
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх нийт хуулийн төслүүдтэй энд дарж танилцана уу.