УИХ-ын тухай хуулийн 20.1-т “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” гэж заажээ.
Үүний дагуу УИХ Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойд зориулан энэ сарын 26-нд хүндэтгэлийн чуулган хуралдуулна гэсэн мэдээлэл гарлаа. Одоогоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүндэтгэлийн чуулган хуралдуулах тухай захирамж гаргаагүй байна. УИХ-ын тухай хуулийн 20.2-т “УИХ-ын дарга хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай захирамж гаргана” хэмээн заасан байдаг юм.
Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх УИХ-ын тогтоолыг өнгөрсөн долдугаар сард баталсан юм.
One reply on “УИХ хүндэтгэлийн чуулган хуралдуулна DNN.mn”
Коммунизм байгуулахын тулд батласан Үндэсний хуулийн ойг тэмдэглэнэ гэдэг нь утгагүй зүйл. Оршин тогтнох чадваргүй, дарангуйлал тогтоож, ард түмнийг дээвэргүй шоронд хийдэг социализм, коммунизмын суурь болсон хуулийн ойг тэмдэглэх нь утгагүй хэрэг…