Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргавал ямар хариуцлага хүлээлгэх вэ? DNN.mn

“УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын танилцуулгыг, инфографикийн хамт хүргэж байна.

Уг тогтоолын төслийг Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.

УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг батлаад буй.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм нь дээрх хуулиудад нийцүүлэн боловсруулагдсан ба дүрмийн зорилго нь Улсын Их Хурлын гишүүн өргөсөн тангарагаа сахин биелүүлэхэд нь туслахад чиглэгдэнэ.

зураг

parliament.mn
зураг

parliament.mn
Тус ёс зүйн дүрэмд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан гишүүний бүрэн эрх, гишүүний бүрэн эрхийн баталгаа, гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал, гишүүнд хориглох үйл ажиллагаа, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хуралдааны дэгтэй холбоотой зохицуулалт, хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлага зэрэг гишүүний ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, хариуцлагын талаар тусгажээ.
зураг

parliament.mn

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний тухайлбал, Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, хөрөнгө орлогын мэдүүлэг, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулах зэрэг асуудлыг тус тус зохицуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *