Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ У.Хүрэлсүхэд санал хүргүүллээ

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ У.Хүрэлсүхэд санал хүргүүллээ. Уг саналд “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн 830142 дугаартай хэргийг “маш нууц” зэрэглэлээр Монгол Улсын шүүх шийдвэрлэж, ТЕГ-ын архивт шилжүүлсэн байна.

Таны тэргүүлсэн Засгийн газрын ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн, хилсээр шийтгэгдсэн гээд тэдний ар гэрээс Засгийн газрын нэрийн өмнөөс уучлал гуйсан. Мөн эрүүдэн шүүсэн талаарх дүрс бичлэгийг Засгийн газрын шийдвэрээр нууцын зэрэглэлээс гаргаж, УИХ-ын гишүүд, сэтгүүлчид, олон нийтийн телевизээр орон даяар нээлттэй үзүүлсэн.

Уг үйлдэлд олон нийтийн шүүхийн шийдвэрт итгэх эргэлзээ ноцтой нөлөөлж байгаа тул Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн 830142 дугаартай хэргийн шүүхийн шийдвэрийг “маш нууц” зэрэглэлээс гаргаж, олон нийт танилцах боломжоор хангахын зэрэгцээ уг хэргийн бодит байдал ард түмэнд нээлттэй болж, олон нийтийн эргэлзээ тайлагдах болно. Иймд уг хавтас хэргийг “маш нууц” зэрэглэлээс гаргах асуудлыг судалж хариу ирүүлнэ үү” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *