Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарлигаар Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг Сүхбаатарын одон, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяаг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр гардуулав.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монгол Улсын Их Хурлын гишүүдийг төрийн одон, медалиар шагнасныг сар шинийн өмнө гардуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, З.Нарантуяа нар тойрогтоо ажиллаж байсан учир өнөөдөр шагналаа гардсан юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.