Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын туслахынх нь биед халджээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхийн амь насанд халдахаар завдсан хэрэг өчигдөр шөнө гарчээ. Тэрбээр “Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад орцонд нь үл таних хоёр хүн халдаж төмрөөр толгойг нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож, нүүр амыг нь гэмтээсэн байна. Орцонд болсон энэ явдлын дуу чимээнээр нэг давхрын айлаас хүн гарч ирэхэд нөгөө хоёр хүн зугтжээ. Хариуцлага алдсан Засгийн газрыг огцор гэж, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэсний төлөө миний хэвлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү? Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” сошиал хуудаснаа мэдэгдсэн байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас лавлахад “Ийм хэрэг болсон нь үнэн. Би гурван цагийн өмнө л мэдлээ. Одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд холбогдох үзлэг, шинжилгээг хийлгэж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *