Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг энэ сарын 15-наас эхлэн АТГ-аас шалгаж эхэлжээ. Түүнийг “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтын асуудлаар шалгаж байгаа аж. Тодруулбал, дээрх бондуудын мөнгийг зарцуулахдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж.

Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, “Самурай” бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм. Ингэхдээ бондуудын мөнгөөр “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэдэг. Гэхдээ бондын захиран зарцуулалтын тодорхой мэдээлэл өнөөдрийг хүртэл нууцлагдмал явж ирсэн билээ. Мөн “Чингис”, “Самурай” зэрэг бондын хөрөнгийг хувиарладаг байсан Хөгжлийн банкны удирдлагуудыг ч мөн АТГ-аас шалгаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *