Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш 14:00 цагт хуралдана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

Энэ дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах захирамж гаргажээ.

Ээлжит бус чуулганаар:

-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан маргааш буюу баасан гарагийн 14.00 цагаас эхэлнэ.

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан намрын чуулган завсарлуут гишүүд хөдөө гадаа яваад эзгүй байгаа билээ. Ээлжит бус чуулган яаралтай зарласантай холбогдуулан гишүүдийг дуудаж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *