Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын даргыг огцруулах заалттай хуулийн төслийг өнөөдөр батлах зөвлөмж гаргажээ

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаалыг зохион байгуулагчид болох УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар Төрийн ордноос мэдээлэл хийлээ.

УИХ-ын чуулганаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөртөө багтааж хийхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөсөн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд гурван гишүүн бүгд хүлээн зөвшөөрсөн цагт баталдаг. Тэгэхээр УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх хуулийг өнөөдөртөө багтаж батлах ажлыг хийхийг зөвшөөрч гарын үсэг зурсан гэсэн үг” хэмээн мэдээлэл хийлээ.

Яг одоо Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулган хуралдахаар ирц бүрдэхийг хүлээж байна.

ҮАБЗ-өөс УИХ-ын даргыг огцруулах заалттай хуулийн төслийг өнөөдөр батлах зөвлөмж гаргажээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *