УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхлэв. Хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулж байна.