Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан эхлээгүй байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхлэх ёстой ч эхлээгүй байна. Гишүүдийн ирц бүрдсэн боловч УИХ-ын дарга М.Энхболд чуулганы танхимд орж ирээгүй байгаа юм. Иймээс УИХ-ын дэд дарга хурлыг удирдаж эхлүүлэхийг гишүүд шаардаж эхэлжээ. Одоогоор УИХ-ын чуулганы танхим руу сэтгүүлчдийг оруулахгүй байна. УИХ-ын даргаас ямар нэгэн сураггүй байгаа талаар зарим гишүүд ярьж байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Төрийн ордонд УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явагдах учиртай. Гэтэл УИХ-ын үйл ажиллагаа саатаад байна. Ёс зүйн дэд хороо хорь хоногийн өмнө материалаа гишүүдэд танилцуулсны дараа хуралдах хуультай. Гэтэл гэнэт өнөөдөр Ёс зүйн дэд хороог хуралдуулах тов зарласан. Үүнээс болж ирц бүрдэхгүй байна. 66.7 хувийн ирцтэй байгаа. Өглөөнөөс хойш чуулган хуралдахгүй байгаа нь УИХ-ын хурлын болон Дэгийн тухай хууль зөрчигдөж байна. УИХ-ын дарга гишүүдийн саналыг авахгүйгээр танхимаас гарч явсан. УИХ-ын дэд дарга нар мөн эзэнгүй байна. Хуралдааныг хаяж явсан шалтгаанаа тайлбарлалгүй алга болсон. Үүнийг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *