Categories
мэдээ нийгэм

Өглөөний цайнд зохимжтой хүнс

Шимт бодисоор баялаг өглөөний цай нь хүний бие махбодыг хэрэгцээт тэжээлийн бодисоор хангаж, эрч хүч өгч, тархины үйл ажиллагааг сэргээн, ажлын бүтээмжийг дээшлүүлж, эрүүл мэндийг хэвийн байлгадаг аж.

Амжсангүй, жингээ барьж байгаа гэх шалтгаанаар өглөөний цайгаа олон хүн уудаггүй. Гэтэл өглөөний цай уухгүй байх нь таргалахад нөлөөлдөг байна. Өглөө хоосон гарсан хүний ходоод өдрийн турш илчлэг өндөртэй хоол хүнс “нэхдэг” гэнэ.

Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнс:

Өглөөний цай нь шингэц сайтай, тэжээллэг байх ёстой.

-Хөх тарианы хар гурилын талх, бүхэл үрийн гурилын талх, хивэгтэй талх түлхүү хэрэглэх

Шинэ тараг, хоормог, аарц, аарцны ундаа уух

Шинэхэн ногоо, ногооны салат, ногооны зутан

Жимс жимсгэнэ, жимсний шүүс, жимсний чанамал

Өндөг

Зөгийн бал, лимонтой ус уух

Өглөөний цайг алгасах нь ямар хор уршигтай вэ?

Удаан хугацаагаар өглөөний цайгаа уухгүй байснаар ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн аажмаар буурч, эцэстээ өтгөн хаталт үүсч, цөс зогсонгоших, өтгөрөх, цөсний чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Мөн анхаарал төвлөрөх нь багасах, ажлын бүтээмж буурах, дархлаа сулрах, жингийн илүүдэл, таргалалт, зүрх судасны өвчин, ходоод гэдэс, чихрийн шижин өвчинд өртөх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээн НЭМХ-ийн судлаачид зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *