Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Үдшийн музей” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ жилийн “Үдшийн музей-2021” үйл ажиллагааг оны есдүгээр сарын 15, 16-ны өдөр 18:00-22:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
Тус үйл ажиллагаанд Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээр “Хүрээ цам” үзэсгэлэнг дэлгэж буй юм.