Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин” энэ оны онцлох 10 үйл явдлыг нэрлэлээ

“Өдрийн сонин” Монголд болон дэлхий дахинаа өрнөсөн энэ оны онцлох үйл явдлыг нэрлэж, маргаашийн дугаартаа нийтэлж байна. Монгол Улсад болсон энэ жил болсон онцлох 10 үйл явдлын заримаас дурдвал:

-“Оюу толгой” 4.4 тэрбум ам.долларын зээлээ ордын үнэ цэнийн 80 хувь нь агуулагдаж буй гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулна. Ингэснээр ирэх оноос жил бүр тэрбум ам.доллар Монголд зарцуулагдах боломж нээгдэж байгаа юм. Зэсийн үнэ эргэж сэргэх 2019 онд гүний уурхай ашиглалтад орно

-2015 оны нэгдүгээр сарын 24-ний өглөөний 8 цаг 27 минутад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охиныг Монгол Улсын гурван сая дахь иргэнээр бүртгэн авсан юм

-Төрийн ордны зүүн тал дахь хуучин хэвлэх үйлдвэрийн 2698 метр квадрат газрыг дуудлага худалдаагаар зарж, Монгол Улсын иргэн, араб үндэстэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр авахаар болсон. Гэвч тэрбээр дуудлага худалдааны дараа мэдэгдэл хийж, 715 сая төгрөгийн дэнчингээ үлдээгээд наймаагаа буцсан. Түүний дараагийн хамгийн өндөр үнийн санал хэлсэн “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайхан хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр авахаар Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгууллаа.

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас баривчилсан. Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас эхнэрийхээ компанид хууль бусаар тендэр авсан гэх хэрэгт сэжиглэж шалгасан юм Дэлхий дахинаа энэ жил өрнөсөн онцлох 10 үйл явдлын заримаас дурьдвал:

-Оросын сөрөг хүчийг 20 жил удирдсан, “Солидарность” хөдөлгөөний үүсгэн байгуулагч, удирдпагчдын нэг, 55 настай Борис Немцов хоёрдугаар сард Москвад буудуулж амь насаа алдсан.

-Испанийн Барселона хотоос Германы Дюсселдорфын чигдэн нисэж явсан 150 зорчигтой Германы агаарын тээврийн болон Египетээс Санкт-Петербург хотыг чиглэн явсан 224 зорчигчтой ОХУ-ын зэрэг онгоцны осол.

-ОУХХ-ны ерөнхийлөгч Зепп Блаттер болон бусад хариуцлагатай ажилтнууд хахуулийн хэрэгт холбогдсон нь энэ жил дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Хамгийн их хөрөнгө эргэлддэг, хамгийн олон дэмжигчтэй тус холбоог З.Блаттер 1998 оноос хойш тэргүүлж байгаа. Өнгөрсөн зургадугаар сард албан ажлаа өгсөн боловч тавдугаар сард ОУХХ-ны ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа улиран сонгогдсон. Тус холбооны гишүүдийн хээл хахуультай холбоотой асуудал нэлээд шуугиан тарьж Европын парламент хүртэл З.Блаттерт хандан огцрохыг уриалсан билээ.

Дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаарын 10, 11 дүгээр нүүрээс уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *