“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” чуулга уулзалт өчигдөр Корпорэйт зочид буудалд эхэлсэн. Уг чуулга уулзалтаас бэлтгэсэн сурвалжлагыг нэгдүгээр нүүрээс дамнуулан зургадугаар нүүрт нийтэллээ. Өнгөрсөн жилийн чуулга уулзалтыг бодвол хөрөнгө оруулагчид нэмэгдсэн гэгээтэй мэдээ байна. Гэвч Хятадын эдийн засгийн байдал болон манай улс төрийн бүлэг хоорондын элдэв санаархал эдийн засагт нөлөөлж байгааг чуулганд оролцогчид нуусангүй.
Улстөрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай хийсэн “Гаалийн онцгой татварыг тэглэж, шатахууны үнийг бууруулах ёстой” хэмээх ярилцлага нийтлэгдсэн юм. Түүнчлэн “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн ерөнхий продюссор Чинбатын Номинтой хийсэн “Авьяаслаг монголчууд шоу өөрсдийгөө таних нэг боломж маань юм” хэмээх сонирхолтой ярилцлага хэвлэгдлээ.
Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу шөнийн Дүнжингарав” хэмээх нийтлэлийг хэвлэв. Өнөөдөр нийслэл хотод залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс байдаг. Тиймээс ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих иргэд олон. Гэвч энэ байдлыг ашиглан “хар зах” шиг байдалтай болгож буйг шүүмжилжээ. Мөн “Векселийн сургаар Сангийн яаман дээр жинхэнэ будлиан хутгажээ” хэмээх эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан эрэн сурвалжлах материалын үргэлжлэл нийтлэгдэв. Үүнээс төрийн албанд хувийн хонжоо харж буй түшмэдүүдийг булхайг мэдэх боломжтой.
Мөн спортын үйл явдлын нүүрт хөнгөн атлетикийн амьд домог болсон Усайн Болтын амьдрал, спортын замналыг бичжээ. Алдарт тамирчин “Рио 2016” олимпийн өмнө Монголд очно” гэсэн байх юм. Энэ талаар сонирхолтой мэдээллийг багтаалаа. Гадаад мэдээний нүүрт ч Сирийн дүрвэгч амиа алдсан бяцхан хүүгийн талаар мэдээлэл хэвлэгдсэн юм.
Түүнчлэн эрүүл мэндийн нүүрт элэгний “С” вирусыг 98 хувь эмчлэх “Harvoni” хэмээх эмийн талаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай хийсэн ярилцлагыг сонирхож болно. Энэ мэтчилэн цаг үеийн олон уншууртай материалууд багтсан юм.
“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ