“Өдрийнсонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Даваа гариг бүрд бид “Танай өнжье” булангаа хүргэдэг уламжлалтай билээ. “Эх орныхоо түүхий эдээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Гоо брэнд”-ийг энэ удаа хүргэж байна. Монголчуудад аль хэдийнэ танигдсан “Гоо” брэндийн талаар нэг, 12, 13 дугаар нүүрээс уншаарай. Мөн УИХ-ын ээлжит сонгууль явагдаж буйтай холбоотой мэдээлэл, болон Улс төрийн эргэн тойронд өрнөж буй мэдээллийг улс төрийн нүүрээс уншаарай. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан, гавьяат агрономич Ц.Өөлдийн ярилцлагыг “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа хүргэж байна. Хоёр, тавдугаар нүүрээс уншина уу.
“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг нийгмийн үзэл санааны хамгийн том талбар, алдарт гуравдугаар нүүрт “Сумынхаа иргэдийг тоодоггүй хэрнээ бөхөд байдгаа барьдаг засаг ноёдын хөөргөн монгол зан” нийтлэл хэвлэгдэн гарлаа. “…Бөх морьд дагаж намирсан, түүнээсээ сэтгэлийн кайф мэдэрдэг сумдын хөөргөн дарга нарын хөлд ард түмэн үрэгдэж сөхөрдөг. Намар орой гэнэт л тэд найр наадам хийнэ гэж орилолдон малчдаасаа хураасан айраг цагааг нь хуу хамж, цээжний морьд түрүү быөхөд өгөх бай хэмээн адуун сүргээс нь тав арваар нь хөтөлнө…” хэмээн энэхүү нийтлэлд онцлон бичсэн байна.
Буйр нууранд осолдсон загасчдын талаар цуврал сурвалжлагыг хүргэж байгаа билээ. Энэ дугаарт “Хоёр загасчин “Завь аваад ирээч дээ, амь авраач гуйя” гэж цөхрөнгөө бартал хашгирчээ” гэсэн сурвалжлагыг долдугаар нүүрт хэвлэлээ.
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар улсад айлчлаад ирсэн билээ. Тэгвэл “Маргад эрдэнийн Мьянмар улсаар…” аян замын тэмдэглэлээ манай сэтгүүлч Э.Энэрэл энэ дугаарт хүргэж байна. “Дэлхийн хүмүүс” буланд ОХУ-ын улс төрийн томчуудын нэг, монгол гаралтай Сергей Шойгу, Италийн Ерөнхий сайд асан Селвио Берлускони нарыг онцоллоо.
“Говийн зэрэглээ”-гийн ангийн байцаагч, “Ирж яваа цаг”-тийн Шагдар зэрэг дүрээрээ олны сэтгэлд мөнхөрсөн нэрт жүжигчин Цэвээнравдангийн хүү, залуу жүжигчин Төгсбилэгттэй хийсэн ярилцлагыг 17-р нүүрээс уншаарай. “АСЕМ-ын зочдод үйлчлэх тогтооч нар хоолоо 5000 төгрөгөөр зарав” сурвалжлага энэ дугаарт нийтлэгдсэн байгаа. Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон монгол хоолны фестивалийн тухай дэлгэрэнгүйг 6-р нүүрнээс сонирхоорой. Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, тогтмол булангууд өнөөдрийн дугаарт хэвлэгдлээ.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монголшуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029, 90191890 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ