Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хоног тоолон хорогдох хэвлэлийн эрх чөлөө” нийтлэл гарлаа

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас онцолж, тоймлон хүргэж байна.

Даваа гариг бүрийн дугаарт хэвлэгддэг “Танайд өнжье” брэнд буланд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Жамьянгийнд өнжсөн тэмдэглэл гарлаа. Эрхэм зохиолчийн 13 дугаар хороолол дахь гэрт нь очиж, энгийн сайхан амьдрал ахуй, уран бүтээлийнх нь тухай хууч хөөрлөө. “Таван эмчтэй зохиолчийнх” тэмдэглэлийг нэг, 12, 13 дугаар нүүрээс уншиж болгооно уу.

Өчигдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн эвлэл, Глоб интернэйшнл ТББ, Нээлттэй нийгэм форумаас дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа. Уулзалт ярилцлагаас хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг сониныхоо тэргүүн нүүр, тавдугаар нүүрт онцоллоо. “Хэвлэлийн эрх чөлөө хүчилтөрөгчтэй адил” гэдгийг энэ ярилцлагын үеэр мэргэжилтнүүд, судлаачид сануулсан юм.

Мөн “Онлайн эрх чөлөө” олон улсын тавдугаар бага хурал өнөөдөр Монголд болох гэж байна. Энэ үеэр хөндөгдөх хүүхдэд зориулсан аюулгүй цахим орчинг бүрдүүлэх хэрэгтэй байгаа тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнестэй хийсэн ярилцлагыг дөрөвдүгээр нүүрт нийтэллээ.

Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр “Өдрийн сонин” нийтлэлийн бодлого тодорхойлдог гуравдугаар нүүртээ “Хоног тоолон хорогдох хэвлэлийн эрх чөлөө” нийтлэлийг гаргаж байна. Энэ нийтлэлд Монгол Улс хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй орны тоонд орсон хэдий ч яг үнэндээ хэвлэлийн эрх чөлөөг боомилсон, хэвлэлийн бизнесийг унагасан заалтуудыг огт хамааралгүй салбарын хуульд хүртэл оруулж, сэтгүүлчдийг хуулиар яллах төслүүд байн байн хэлэлцэгдэж байгааг тодорхой баримтаар дэлгэрүүлэн бичив. Хэвлэлийн эрх чөлөөний дэлхийн өдрөөр, Онлайн эрх чөлөөний тухай олон улсын томоохон хурал Монголд болж байгаа яг энэ өдрүүдээр сэтгүүлч бидний зайлшгүй хөндөх ёстой сэдэв энэ байлаа. Гуравдугаар нүүрээс уншаарай.

Улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт Ж.Батзандан гишүүний “Таван толгойн гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан бие даасан бүлэг оруулах хэрэгтэй” хэмээх ярилцлага гарлаа. Мөн улс төрийн хүрээнд өрнөсөн бусад мэдээллүүд энэ нүүрт багтав.

Харин “Баримт, үйл явдал” буланд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай дор 60 машины гарааш барих гэж байгаа бөгөөд энэ асуудлын талаар оршин суугчдын төлөөлөл ярилцлага өглөө. Долдугаар нүүрээс уншина уу.

Мөн Монголын сайтын холбооны тэргүүн Мандахбаярын цахим сэтгүүл зүйн хөгжлийн талаар өгсөн ярилцлага, Эверестийн оргилд авирахаар явсан Уулчин Б.Цэвээндаштай шууд утсаар холбогдож авсан шуурхай мэдээлэл, Сингапурын олимпийн аварга Б.Батцэцэгтэй хийсэн ярилцлага, ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв, гадаад мэдээ, ханшийн мэдээлэл зэргийг өнөөдрийн дугаараас дэлгэрүүлэн хүлээн авна уу. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *