Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Ж.Эрдэнэбат шанзов эмээ, өвөөгөөс бусдыг нь дийлсэнгүй” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Дисковер Монголиа-2016” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт 14 дэх жилдээ болж байна. Өнөөдөр уулзалтын хоёр дахь өдөр. Тэгвэл өчигдөр энэ чуулга уулзалтаар ямар сэдвийн хөндөж, хөрөнгө оруулагчид юунд анхаарсан бэ гэдгийг нэгдүгээр нүүрт онцолсон байгаа сурвалжлагад хүргэж байна. Хөрөнгө оруулагчид хүчтэй дэд бүтэцтэй бол Монголын эдийн засаг сэргэнэ, Дэд бүтцээ даруйхан шийдэж, өрсөлдөх чадвараа сайжруулахгүй бол уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сэргэх ирэх жилүүдэд Монгол Улс хүчтэй тоглогч байж чадахгүй гэсэн санааг илэрхийлсэн байна. Сурвалжлагыг нэг, 15 дугаар нүүрт хэвлэн хүргэж байна.

Төрийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай холбоотой санал, гомдол, мэдээллийг есдүгээр сарын 15-ныг дуустал хүлээж авахаар болжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Г.Баясгалантай ярилцлаа. Нэг, хоёрдугаар нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Оюунтуяагийн “Ж.Эрдэнэбат шанзов эмээ, өвөөгөөс бусдыг нь дийлсэнгүй” хэмээх нийтлэл гарлаа. Ууг нийтлэлд “…Юу гэх гээд байна гэхээр, татвар энэ тэр гэсэн баахан шуугиан албаар үүсгэчихээд түүнийхээ дүйвээнд ирэх оноос хэрэгжиж эхлэх байсан Хамтын тэтгэврийн хуулийг татаад авчихсан юм. Юм хэлж чадахгүйгээр нь эмээ, өвөө нарыг дээрэлхэж байгаа хэрэг. Ажил хийдэггүй болохоор хэл ам гаргахгүй гээд гэртээ суугаа хөгшчүүдийг алаг үзэж эхэллээ” хэмээн бичсэн байна.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрээс “Приус машин мөнгө хэмнэдэг болохоос амь хамгаалдаггүй” сурвалжлагыг унших боломжтой. Сүүлийн үед зам тээврийн ноцтой их гарах болсон. Тэгвэл юунаас болж осолдож буйг уг сурвалжлагад гаргасан байна. Тухайлбал, жолооч нар автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг огт хангахгүй байгаагаас болж осол аваарт орох нэг том шалтгаан болдог байна. “Машины таван бул тачигнаад, хэвтээ тэнцүүлэгч хугарчихсан явна лээ. Дугуй хавагнаад хэд хэдэн газраа овойчихжээ. Хянах самбар дээр юу нь мэдэгдэхгүй гэрэл асаад байна” гээд л хэнэггүй зан гаргаад яваад байдаг. Гэтэл хурдтай явж байтал машиных нь аль нэг эд анги элэгдэж удаан явснаас болоод салаад ойчдог. Эсвэл дугуй нь буудчихдаг. Энэ мэт шалтгаанаас болж осол гарч байна гэдгийг бичжээ.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргалын ярилцлагыг зургадугаар нүүрт хэвлэн хүргэж байна. Засгийн газар дүр үзүүлж, нүд хуурч болохгүй гэж тэр хэлсэн байна. Дэлгэрэнгүй уншаарай. Харин “Уул уурхай”-н нүүрт Монголын геологичдын холбооны гүйцэтгэх захирал М.Тодбилэгийн ярилцлага гарлаа. Тэрээр “Гадаад, дотоодын компаниуд арай гэж олсон лицензээ бариад хөрөнгө оруулалт хайж явна” хэмээжээ. 13 дугаар нүүрээс уншина уу.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *