Categories
гадаад мэдээ

ӨАБНУ-д коронавирусийн шинэ төрөл илэрчээ

ПРЕТОРИЯ. /BBC/. Шинэ төрлийн коронавирусний хоёр дахь давлагаа манай улсад 12 дугаар сард дэгдэж эхэлсэн хэмээн ӨАБНУ-ын Эрүүл мэндийн сайд Звелини Мкизе мэдэгджээ.

“Коронавирусний шинэ хувилбар тархсаны улмаас цар тахлын хоёр дахь давлагаа дэгдсэнийг шинжлэх ухаанаар батлах нотолгоо бидэнд байна. Зүүн Кейп мужийн Нельсон Мандела Бейн тойрог энэ төрлийн вирусний голомт болсон. Тэндээсээ зүүн тийш КваЗулу-Наталь муж болон Өмнөд Африкийн баруун хэсэгт орших Гарден-Рут дүүрэгт тархаж эхэлсэн” хэмээн тэрбээр ярьжээ.

Одоогоор Африкийн улсууд дундаас ӨАБНУ-д халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Тус улсад халдварын 892 813 тохиолдол бүртгэгдсэн бол халдварын улмаас нас барсан 24 011 тохиолдол бүртгэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *