Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх: Архи, тамхинаас хол байцгаая Монголчуудаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүчирхэг Монгол” спортын өдөрлөг яг одоо Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгийн үеэр 40 гаруй спортын төрлийн танилцуулга, үзүүлэх тоглолт болно. Мөн эрүүл мэндийн үзлэг үнэгүй хийж байгаа юм.

“Хүчирхэг Монгол” спортын өдөрлөгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ тэрбээр “Эрүүл биед саруул ухаан оршино гэж сайхан үг бий. Монгол хүн эрүүл байж улсаа цааш нь авч явах учиртай. Индонезид Азийн наадам болж манай тамирчид медалийн жагсаалтаараа дөрөвт бичигдэж байна. Өнөөдрийн арга хэмжээ эдгээр тамирчдад бас зориулагдсан.

Тамирчин хүн маш их тэвчээр хөдөлмөрөөр амжилтад хүрдэг. Залуучууддаа хандаж нэг үг хэлэхийг хүсэж байна. Тамхичин байхаа больж, тамирчин больё, спиртлэг биш, спортлог байя. Илүүдэл жингээ хасаж, эрүүл байя.

Гэр бүлээ тэжээх, хамгаалах, эх оронд нь аюул тулгарвал алтан амиа золиослон явах хүн бол эрчүүд. Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж энэ хорвоод төрдөг. Эрчүүд бид эмэгтэйчүүдээ жаргаах ёстой шүү. Монголчууд эрэлхэг зоригтой, хүчирхэг байх ёстой. Архи, тамхинаас хол байцгаая Монголчуудаа” хэмээн уриаллаа.

Image may contain: 1 person, child and outdoor

Image may contain: 2 people, people smiling, people playing sport and outdoor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *