Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд одоогоор 1272 чингэлэг байгаагаас 672 нь ачаатай, 600 нь хоосон байна.
БНХАУ-ын Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 2650 орчим чингэлг байгаа аж. Тус боомтоос Эрээн Замын-Үүд чиглэлд чингэлгийг дунджаар 9-12 хоногт тээвэрлэдэг бөгөөд боомтод ирсэн чингэлэг дунджаар 60-65 хонож гарч байгааг ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанаас мэдээлжээ.