Categories
мэдээ нийгэм

​Тяньжин боомтод саатсан чингэлгүүдийн 60 хувийг тусгай горимоор татан авчээ


Тяньжин боомтод гацсан чингэлгүүдийг Монгол Улсад тээвэрлэн авчрахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Тодруулбал, Эрээн өртөөнөөс зургаадугаар сарын 9-27-нд буюу 19 хоногийн хугацаанд Тяньжин боомтоос эхтэй импортын чингэлгийн 35 галт тэргээр нийт 1900 чингэлэг хүлээн авчээ.

Ингэснээр тус боомтод хүлээгдэж байсан 3162 чингэлгийн 60 хувийг тусгай горимоор аваад байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *