Categories
гадаад мэдээ эдийн-засаг

“Твиттер”-ийн улирлын орлого 1.2 тэрбум ам.доллароос давлаа DNN.mn

Америкийн “Твиттер” /Twitter/ компанийн орлого эхний улиралд 16 хувиар өсөж, 1.2 тэрбум ам.долларт хүрсэн бол тус компани ашгаа 513 сая ам.долларт хүргэсэн талаар санхүүгийн тайландаа дурджээ.

2022 оны эхний гурван сард “Твиттер”-ийн зар сурталчилгааны орлого 23 хувиар өсөж, 1.11 тэрбум ам.долларт хүрчээ. Төлбөртэй захиалгаас тус компани 94 сая ам.долларын аши орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийн орлогоос 31 хувиар буурсан аж.

“CNBC” агентлагийн мэдээлснээр, санхүүгийн тайлан “Твиттер”-ийн орлогыг 1.23 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байсан шинжээчид, мэргэжилтнүүдийн таамаглаж байсан хэмжээнээс арай доогуур байгаа юм. Үүнээс гадна, тус компани дэлхийн хамгийн баян хүний нэг, тэрбумтан Илон Масктай хийх гэрээ байгуулахаасаа өмнө ирэх улирлынхаа тайлан тооцоог нийтлэхгүй гэж мэдэгдсэн.

“Тесла” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск “Твиттер” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авсан ба энэ долоо хоногт гэрээг байгуулж дууссан. Илон Маск “Твиттер” компанийн хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 54,2 ам.доллар төлөх юм. Илон Маск “Твиттер” компанийг цаашид хөгжих чадваргүй болсон учир тус компанийг хувийн компани болгох бодолтой байгаагаа илэрхийлсэн.

Эх сурвалж: CNBC

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *