Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах шугам угсарч байна DNN.mn

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн өмчид шилжүүлэн авсан. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гуравдугаар сарын 15-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллахдаа борооны ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам суурилуулах үүрэг өгсөн юм.

Үүний дагуу “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарч байна.

Тус ажлыг дөрөвдүгээр сарын 29-нд эхэлсэн бөгөөд шугам, хоолой суурилуулах ажил 90 хувьтай үргэлжилж буй. Ажил төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 13-нд дуусаж, ухсан зам, нүхийг нөхөн сэргээх ажил эхэлнэ. Уг ажлыг хийснээр Төв цэнгэлдэх хүрээлэн бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *