Баяр наадмын зохион байгуулалт болон цаг үеийн асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
Төв цэнгэлдэхийн сур, шагайн харваа орчимд нийт 669 алба хаагч ажиллахаар байгаа аж. Мөн 59 автомашин, 4 нохой, 6 морьт эргүүл ажиллана. Хүй долоон худаг орчимд 1087 албан хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэв журмын хамгаалалтад ажиллах аж. Үүнээс 44 нь мотоциклтой, 17 нь нохойтой бол 24 нь морьтой ажиллана гэдгийг холбогдох байгууллагаас мэдээллээ. Ийн Хүй долоон худаг болон төв цэнгэлдэх орчимд цагдаагийн байгууллагын 3184 албан хаагч ажиллана. Үүний,
- Олон нийтийн цагдаа 160
- Сонсогч цагдаа 182
- Оюутан цагдаа 48 байгаа аж.
Б.Ану