Орон нутгийн авто тээврийн үйлчилгээний байршилд өөрчлөлт оруулж байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тодруулбал, Төв, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ чиглэлийн автобусыг өнөөдрөөс эхлэн “Драгон Холдинг” компанийн байрнаас (хуучнаар Драгон төв) явуулахаар болжээ.
Мөн Дархан-Уул, Орхон чиглэлийн такси үйлчилгээг тус төвөөс явуулахаар болжээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн наймдугаар сард Драгон төвд гал гарч, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг ойролцоох Номин худалдааны төвөөс хийдэг болсон юм.