Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийг 48 цаг зогсооно

Урин дулаан цаг ирэхээр элдэв асуудал араасаа дагуулж байдаг Төв цэвэрлэх байгууламжийг засварлах шийдвэр гаргажээ.

Энэ сарын 15-наас эхлэн хоёр хоногийн турш Төв цэвэрлэх байгууламжийг зогсоон, засварын ажил хийхээр болсон байна.

Гэхдээ энэ үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүйгээр засварлах болсныг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал мэдэгдэв.

Тэрбээр “Жил болгон Төв цэвэрлэх байгууламж тодорхой хугацаагаар тэг зогсолт хийдэг. Үүнийг ингэж сүр дуулиан болгохгүй байхыг хүсье. Төв цэвэрлэх байгууламжийг зогсоох үеэр иргэд хэрэглээний усаа багасгах хэрэгтэй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *