Categories
мэдээ цаг-үе

Төв талбай дээр 20:00 цагаас өдөр бүр урлагийн тоглолттой DNN.mn

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Хайлахгүй” уриан дор зохион байгуулж буй “Green fest-2022” арга хэмжээг өчигдөр /2022.12.27/ албан ёсоор нээлээ.

Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал өдөр бүр урлагийн тоглолт, тусгай хөтөлбөрүүдийг олон нийтэд хүргэх юм.

Мөн төв талбайд мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулж, гэрлэн чимэглэлүүд хийж, шинэ жилийн уур амьсгал оруулсан. Төв талбайн гацууруудыг 100 хувь дахин боловсруулсан материалаар НҮБ-ын Хүүхдийн сангийн өсвөрийн хүүхдүүд зассан бол гэрлэн чимэглэл, цагаан баавгай зэргийг дахин боловсруулсан материалаар чимэглэсэн аж.

Иргэдийг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл өдөр бүр 20:00 цагаас хүрэлцэн ирж гэр бүл, найз нөхдийн хамт мөсөн хотхон, гэрлэн чимэглэлүүдийн дэргэд зургаа татуулж, шинэ жилийн уур амьсгалыг мэдрэхийн сацуу сайхан дурсамж бүтээх боломжтой байхаар зохион байгуулалтыг хийжээ.

Мөн худалдааны цэгүүдэд түргэн хоол, халуун уух зүйлс, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн шинэ жилийн холбогдолтой бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаалахаар төлөвлөсөн байна.

“Green fest-2022” арга хэмжээний урлаг соёлын хөтөлбөр богино буюу 30 минут үргэлжлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *