Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ТӨВ АЙМАГ, ӨНДӨРШИРЭЭТ СУМ: “Бид авлигын эсрэг юу хийж чадах вэ” цахим уриалгад нэгдлээ

Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдөр тохиодог. НҮБ-ын Конвенц нь авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан, дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд түүнд нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох зорилготой тэмдэглэн өнгөрүүлж иржээ. Энэхүү өдрийн хүрээнд Өндөрширээт сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Отгонцэцэг ИТХ-ын төлөөлөгчдөд “Авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” талаар мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр сумын ИТХ-ын нийт 16 төлөөлөгч “Бид авлигын эсрэг юу хийж чадах вэ” цахим уриалгад нэгдэж өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *