Categories
мэдээ нийгэм цаг-үе

Туул голын мөс цөмөрч, хоёр машин суусныг татан гаргажээ DNN.mn

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, “Их ам” гэдэг газар Суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага арванхоёрдугаар сарын 21-ний 03:10 цагт онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Туул” голын мөс цөмөрч, иргэн У-ын Тоёота приус-30 загварын суудлын автомашин, иргэн  Б-ийн Мини күүпер загварын суудлын автомашинууд суусан байсныг ажиллаж татан гаргасан.

Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *