Categories
мэдээ нийгэм

Төрсөн ах дүүс дээрэмдсэн 380 сая төгрөгөө үрж амжилгүй баригджээ

Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдэж 380 сая төгрөг авч зугтсан хэрэг гарсан билээ. Дээрэм хийсэн этгээдүүдийг баривчилсан талаар ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төсвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.

Хэргийг 1992 болон 1985 онд төрсөн ах дүү Э, Б нар үйлдсэн бөгөөд хэрэгтнүүдийг Өнөр хорооллын орчмоос 380 сая төгрөгийн хамт баривчилжээ. Дээрмийн үеэр ашигласан буу олдоогүй бөгөөд хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хуулийн 147, 147.3 гэсэн заалтаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эрүүгийн хуулийн 147.1-т “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг бол 147.3-т “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”хэмээн заасан байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *