Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан 2021 оны 11 сарын 28 өдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байгаа билээ. Ингэхдээ Улаанбаатар хотод буусан онгоцны зорчигчдоос ЭМ-ийн Сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй юм. Тэгвэл өчигдөр Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу илэрсэн тул тусгаарласан гэх мэдээлэл гараад буй. Тухайн хоёр иргэн нь Украин улсын иргэд бөгөөд тэдний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар ЭМЯ мэдээллээ.