Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчдыг хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтад хамрууллаа

Авлигатай тэмцэх газраас яам, агентлаг, нийслэл, дүүрэг, хууль хяналтын байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 2018 оны 1 дүгээр сарын 11, 12-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.

Нийтийн
албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын
мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхлээд байгаа билээ.
Энэ ажил Авлигын эсрэг хуульд заасны дагуу 2018 оны 2 дугаар сарын
15-ныг хүртэл үргэлжилнэ. Хуулийн хугацаа ойртож буйтай холбогдуулан
Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий
300 гаруй албан тушаалтанд арга зүйн заавар, зөвлөгөө өгөх сургалтыг
зохион байгуулав.

Сургалтын үеэр 2018
оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн онцлог, хувийн ашиг сонирхлын болон
хөрөнгө, орлогын мэдүүлгийг “Баталгааны маягт”-аар хүлээн авч бүртгэх,
мэдүүлгийн цахим системийн ашиглалт, анхаарах асуудал, өргөдөл гомдлын
хяналт шалгалт, нийтлэг зөрчлийн талаар Авлигатай тэмцэх газрын Хяналт
шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албан тушаалтнууд мэдээлж
танилцууллаа. Түүнчлэн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий
албан тушаалтнууд ажлын арга барил, туршлагаа харилцан солилцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *